Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.22 дахь хэсэг нэмсүгэй:

            “15.22.Соёлын чиглэлээр:

                        15.22.1.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх;

                        15.22.2.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.7.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр:

            15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;

            15.7.2.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;

            15.7.3.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

            15.7.4.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

            15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

            15.7.6.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ;

            15.7.7.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;

            15.7.8.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР