Хэвлэх DOC Татаж авах

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр                                                                                                                     Дугаар А/148                                                                                                               Улаанбаатар хот

 

 ЧИГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 02/556 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 106 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.

д/д

Чиглэлийн дугаар

Чиглэлийн нэр

Чиглэлийн урт

107

ХХ107

Улаанбаатар хот-Архангай аймгийн Өлзийт сум

405 км

108

ХХ108

Улаанбаатар хот-Архангай аймгийн Цахир сум

763 км

2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын хавсралтын 2.86 Чиглэлийн нэр: Увс аймгийн Улаангом сум-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалыг шинээр нэмсүгэй.

3.Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тус бүрд хувийн хэрэг нээх, аяллын дугаар олгох ажлыг зохион байгуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т даалгасугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т тус тус даалгасугай.

 

 

САЙД                                     Л.ХАЛТАР

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын

7-ны өдрийн А/148 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

Чиглэлийн нэр: Улаанбаатар хот – Архангай аймгийн Цахир сум

Чиглэлийн дугаар: ХХ108

Чиглэлийн урт: 763 км 

 

 

 

Чиглэлийн нэр: Улаанбаатар хот – Архангай аймгийн Өлзийт сум

Чиглэлийн дугаар: ХХ107

Чиглэлийн урт: 405 км