Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.6 дахь хэсэг нэмсүгэй:

“12.6.Энэ хуулийн 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, хүлээн авах, мэдээллийн сан үүсгэх, түүнийг солилцох үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Засгийн газар батална.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР