Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛБАНКНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                                    Дугаар А-340                                                                                                                                                 Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан “Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-д дор дурдсан агуулгатай 4.31, 4.32, 4.33 дахь заалт нэмсүгэй:

4.31 Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээг дараах томъёогоор тооцно:

ГВХадri

-

Тухайн хангалтын хугацааны эхний өдрийн байдлаарх Монголбанкны статистикийн бюллетеньд хамгийн сүүлд мэдээлсэн гадаад валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүүнээс “r”-с дээш нэгж хувиар өндөр хүү төлж буй гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/

ГВХадxi

-

Хүү төлж буй гадаад валютын харилцахын үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/

 

НГВХХi

-

 

 

Нийт гадаад валютын харилцах, хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ /тухайн хангалтын хугацааны i дугаар өдрийн байдлаарх/

4.32 Заавал байлгах нөөцийн урамшууллаас хорогдуулах хувийг тооцоход ашиглагдах параметр (“r”)-ийн утгыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

4.33 Урамшууллаас хорогдуулах хувийг шаардлагатай тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоож болно.

2.“Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.3 Энэ журмын 4.2-т заасан урамшууллын хүүг дараах томъёогоор тооцно:

УХ

-

Заавал байлгах нөөцийн шаардлагыг хангасан банканд олгох урамшууллын хэмжээ

УТС

-

Урамшууллын хүү тооцох суурь

rr

УХХ

-

-

Заавал байлгах нөөцийн урамшууллын жилийн хүүний хувь хэмжээ[1]

Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээ”

 

3.“Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын 1-Б дүгээр хавсралтыг энэ тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу, 3 дугаар хавсралтын 2 дахь хэсгийг энэ тушаалын 2 дугаар хавсралтын дагуу тус тус өөрчлөн найруулсугай. 

4.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Санхүү бүртгэлийн газар (Ц.Гарьд), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат),  бүх банкны гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай.

5.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т даалгасугай.

6.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-235 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛБАНКНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ                                         Б.ЛХАГВАСҮРЭН

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын

24-ний өдрийн А-340 дүгээр тушаалын

нэгдүгээр хавсралт

 

“Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам”-ын

1-Б дүгээр хавсралт

 

ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙН МЭДЭЭ

 

 

Тайлант хугацаа:

сар/өдөр/он        -   сар/өдөр/он

(банкны нэр)

 

Валютын төрөл:

ГАДААД ВАЛЮТ

 

 

Гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээ:

... хувь

 

(Төгрөгөөр)

Д/д

Гадаад валютын заавал байлгах нөөц тооцох эх үүсвэр

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

14 хоногийн дундаж

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

../../..

В1

Заавал байлгах нөөц тооцох эх үүсвэр[2]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В11

Харилцах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үүнээс:

Хүү төлж буй харилцах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В12

Хадгаламж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үүнээс:

Монголбанкны статистикийн бюллетеньд хамгийн сүүлд мэдээлсэн банкуудын гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүнээс “r”-с дээш нэгж хувиар өндөр хүүтэй хадгаламж[3]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В13

Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В14

Бусад эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В2

Заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В21

Монголбанкнаас олгосон эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В22

Банк хоорондын захаас татсан эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В3

Заавал байлгах нөөц тооцоход хасаж тооцох эх үүсвэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В31

3 жил болон түүнээс урт хугацаатай бонд болон зээл хэлбэрээр татсан гадаад валютын эх үүсвэр (Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-.... дугаар тушаал)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В32

Ноолуур боловсруулах, алт олборлоход олгосон хөнгөлөлттэй зээлийн дүнтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэр (Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-.... дугаар тушаал)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В4

Гадаад валютын заавал байлгах нөөцийн суурь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В5

ГАДААД ВАЛЮТЫН ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ          

 

 

Заавал байлгах нөөцийн мэдээг үнэн зөв мэдээлсэн болохыг баталгаажуулж:

 

/Тамга, тэмдэг/

Мэдээ гаргасан:

 

 

 

 

 

 

 

/албан тушаал/

 

/гарын үсэг/

 

/овог, нэр/

 

Хянасан:

 

 

 

 

 

 

 

/албан тушаал/

 

/гарын үсэг/

 

/овог, нэр/

 

 

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар

сарын 24-ний өдрийн А-340 дүгээр тушаалын

хоёрдугаар хавсралт

2.Заавал байлгах нөөцийн урамшууллын хэмжээг тооцох

А банк 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 20-ны өдрийг дуусталх хангалтын хугацаанд төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагыг зэрэг ханган ажилласан гэж үзье. Хэрэв төгрөгийн заавал байлгах нөөцийн тогтоосон хэмжээнд[4] жилийн 6.5 хувийн урамшууллын хүү олгодог, Монголбанкнаас хамгийн сүүлд олон нийтэд зарласан гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүнээс 1-ээс дээш нэгж хувиар өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын нийлбэрийн тухайн банкны нийт гадаад валютын харилцах, хадгаламжийн дүнд эзлэх хувь хэмжээ 10% гэж үзвэл тооцооллыг дараах байдлаар гүйцэтгэнэ.

 

Хангалтын хугацаа:

Хангалтын хугацаанд тогтоосон төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээ (ЗБН):

Урамшууллын хүү (rr):

Урамшууллаас хорогдуулах хувь хэмжээ (УХХ):

06/07/2017-06/20/2017

32,800 төгрөг

6.5%

10%


[1] Хангалтын хугацаанд урамшууллын хүү өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт оруулсан өдрөөс эхлэн шинээр тогтоосон хүүг мөрдөнө.

[2] Заавал байлгах нөөц тооцоход хамаарахгүй болон хасаж тооцох эх үүсвэрийн дүнг оруулсан байна.

[3] Хангалтын хугацаанд Монголбанкнаас шинээр гадаад валютын хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг зарласан тохиолдолд тухайн хангалтын хугацаа эхлэх өдөр ашигласан жигнэсэн дундаж хүүг тухайн хангалтын хугацааны туршид мөрдөнө.

[4] Зөвхөн төгрөгийн заавал байлгах нөөцийн тогтоосон хэмжээнд урамшуулал олгодог тохиолдлыг авч үзэв.