Хэвлэх DOC Татаж авах

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр                                                                                                                    Дугаар А/174                                                                                                                                                   Улаанбаатар хот

ЧИГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Завхан аймгийн Засаг даргатай зөвшилцсөний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 108 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.

д/д

Чиглэлийн дугаар

Чиглэлийн нэр

Чиглэлийн урт

109

ХХ109

Улаанбаатар хот –Завхан аймгийн Отгон сум

1037 км

2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.88 Чиглэлийн нэр: Улаанбаатар хот-Архангай аймгийн Цахир сум гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалыг шинээр нэмсүгэй.

3.Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тус бүрд хувийн хэрэг нээх, аяллын дугаар олгох ажлыг зохион байгуулахыг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т даалгасугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын /Ё.Жаргалсайхан/-т тус тус даалгасугай.

САЙД                                     Л.ХАЛТАР

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн

А/174 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

                        2.89.Чиглэлийн нэр: Улаанбаатар хот –Завхан аймгийн Отгон сум

                              Чиглэлийн дугаар: ХХ109

                              Чиглэлийн урт: 1037 км

 

 

---000---