Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ  ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:

            1.1.анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн;

            1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

            1.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.”

            2/40.2 дугаар зүйлийн 3-6 дахь хэсэг:

“3.Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана.

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй. 

            6.Гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд оролцогч, прокурор оролцохгүй.”

3/40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана.”

4/40.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх ба шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тогтоосон журмын дагуу томилно.”

                   5/40.8 дугаар зүйлийн 2-4 дэх хэсэг:

“2.Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Хяналтын шатны шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.

            4.Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33 дахь заалтын “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг” гэснийг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг” гэж, 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Тэргүүний шийдвэрээр” гэснийг “шийдвэрээр” гэж, “Ерөнхий шүүгчийн” гэснийг “Шүүгчдийн зөвлөгөөний” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд” гэснийг “Монгол Улсын шүүхийн тухай хуульд” гэж, 40.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь” гэснийг “Танхимын зөвлөгөөнөөс” гэж тус тус өөрчилсүгэй. 

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10, 40.11, 40.12 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР