Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2021 оны 01 сарын 15 өдөр                              Дугаар 05                     Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

  Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-IVА-ийн тусгай албан тушаалд “Монголбанкны Ерөнхийлөгч,” гэсний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,” гэж, адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-VА-ийн тусгай албан тушаалд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга,” гэсний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны дарга,” гэж, адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-VIА-ийн  тусгай албан тушаалд “Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч,” гэсний дараа “Шүүхийн сахилгын хорооны гишүүн,” гэж тус тус нэмсүгэй.

 

2.“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-IVА-ийн захиргааны албан тушаалын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга” гэснийг, адилтгах албан тушаалын зэрэглэл ТӨ-VА-ийн захиргааны албан тушаалын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн” гэснийг тус тус хассугай.

 

3.Энэ тогтоолыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

           

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                          Г.ЗАНДАНШАТАР