Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/7 дугаар зүйлийн 7.1.14 дэх заалт:

           “7.1.14.газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт давуу эрхээр олгох бөгөөд уг талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах.”

2/18 дугаар зүйлийн 18.13 дахь хэсэг:

           “18.13.Засгийн газраас давуу эрхээр олгосон талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт олгоно.”

3/24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэг:

“24.8.Энэ хуулийн 18.13-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрийн захиргааны төв байгууллага нь ашиглалт эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР