Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дахь хэсгийн “Оюуны өмчийн улсын хяналтын алба” гэсний дараа “, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэж, мөн хуулийн 24.4 дэх хэсгийн “Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагч” гэсний дараа “, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Өрсөлдөөний тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ