Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. сурталчилгааны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

1/11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг:

“11.6.Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нэвтрүүлж болно.”

2/141 дүгээр зүйл:

Хэвлэх

“141 дүгээр зүйл.Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа

141.1.Нийтийн хэвлэл захиалгад орсон сонин, сэтгүүл 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг дор дурдсан нөхцөлөөр нийтэлж болно:

141.1.1.өдөр тутмын сонин нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр долоо хоногт 1 удаа;

141.1.2.энэ хуулийн 14.1.1-д зааснаас бусад сонин нэг удаагийн дугаарын хэвлэлийн нэг нүүрний 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа;

141.1.3.сэтгүүл нэг удаагийн дугаарын нэг нүүрнээс хэтрэхгүй хэмжээгээр сард 1 удаа.

   

141.2. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу интернэтээр түгээж  болно.

141.3. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд уг зар сурталчилгаанд “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамж, анхааруулгыг заавал хэрэглэсэн байна.    

141.4. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архийг үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж нь нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, дэмжих зорилгоор ивээн тэтгэсэн, санхүүжүүлсэн, хандив өгсөн бол уг арга хэмжээг зохион байгуулж байгаа газарт тухайн бүтээгдэхүүнээ сурталчилсан ханын самбар, зурагт хуудас, түүнтэй адилтгах бусад сурталчилгааны хэрэгслийг  байрлуулж  болно.” .

Хэвлэх

2 дугаар зүйл. Зар  сурталчилгааны  тухай   хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын “10-14,” гэсний дараа “141, ” гэж нэмсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                         Д.ДЭМБЭРЭЛ