Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг,

заалт нэмсүгэй:

1/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:

“10/ өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх.”

2/ 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Байгууллагын удирдлага нь тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнана.”

3/ 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ,

хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу

өгнө.”

4/ 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаа хожимдуулан хариу өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан

хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

“Байгууллага бүр цахим хаягтай байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Хэвлэх

3 дугаар зүйл.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол сахилгын

шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг

зөрчиж өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр

торгох шийтгэлийг ногдуулна.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.        


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ