Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
Иргэний бүртгэлийн тухай

хуульД өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“23.3.Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.”                 

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчиг, 23.1, 23.4 дэх хэсгийн “, хүүхдийн үнэмлэх” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх