Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

 ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.4- 5.6 дахь хэсэг:

            “5.4.Энэ хуулийн 5.2-т заасан лавлагааг цахим хэлбэрээр олгож болно.

 5.5.Энэ хуулийн 5.4-т заасан тохиолдолд хүсэлт гаргагч нь цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цахим шуудангаар ирүүлсэн байна.

 5.6.Энэ хуулийн 5.4-т заасан тохиолдолд лавлагааг хүсэлт гаргагчид цахим шуудангаар хүргүүлнэ.”

            2/ 121 дүгээр зүйл:

Хэвлэх

“121 дүгээр зүйл.Төрснийг цахим хэлбэрээр бүртгэх

            121.1.Энэ хуулийн 12.1, 12.5-д заасан этгээд хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэх өргөдөл гаргаж болно.

121.2.Энэ хуулийн 121.1-д заасан тохиолдолд хүүхдийг цахим хэлбэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.

121.3.Энэ хуулийн 121.1-д заасан тохиолдолд нэг цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах ба түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид цахим шуудангаар ирүүлсэн байна.

121.4.Энэ хуулийн 121.3-т заасан өргөдлийг хүлээн авмагц иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж, бүртгэлийн болон регистрийн дугаарыг цахим шуудангаар хүргүүлнэ.

121.5.Өргөдөл гаргагч хүсэлт гаргавал түүнд төрсний гэрчилгээ олгож болно.

121.6.Хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэхэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.

121.7.Хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх