Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг дор дурдсанаар  өөрчлөн найруулсугай:

     “6.7.Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь улсын төсвөөс санхүүжнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж,  16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг,  30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв” гэснийг “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба” гэж,  мөн зүйлийн 6.4 дэх хэсгийн “Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн албанд”, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “Засаг даргын дэргэдэх иргэний бүртгэл мэдээллийн албанд” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал  эрхэлсэн албанд” гэж, 6 дугаар зүйлийн 6.3, 6.6 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн “Аймаг, нийслэл, дүүргийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг” гэснийг “Аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба болон дүүргийн иргэний бүртгэлийн асуудал  эрхэлсэн нэгжийн даргыг” гэж, 7 дугаар зүйлийн гарчгийг “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг” гэж,  мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв” гэснийг “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал  эрхэлсэн алба” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “Гадаадын иргэн, харъяатын  асуудал эрхлэх алба” гэснийг “гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 29 дүгээр зүйлийн 29.5, 29.7 дахь хэсгийн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс” гэснийг “иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас” гэж,  38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд “ гэснийг “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллагад” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                         Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх