Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006  оны  12  сарын 22  өдөр                              Төрийн ордон. Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:

“6.8.Аймаг, нийслэл, дүүргийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг хууль, хүн ам зүй, эдийн засгийн мэргэжилтэй, иргэний бүртгэлийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргыг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Иргэний бүртгэл, мэдээллийн тасгийн даргыг нийслэлийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус  томилж, чөлөөлнө.”

           

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                         Ц.НЯМДОРЖ