Хэвлэх DOC Татаж авах

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 31.4 хэсэг нэмсүгэй:

"31.4.Иргэний бүртгэл болон иргэний баримт бичгийн бичилтэд өөрчлөлт, залруулга хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно."

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.11.1-ийн "эцгийн нэр," гэсний дараа "нэр," гэж, 34.1, 35.1-ийн "Засаг даргын " гэсний дараа "болон иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн" гэж , 38.2-ын "аймаг," гэсний дараа "нийслэл," гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.11.2; 31.2; 38.5-ыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ 12.11.2. дахь заалт:

"12.11.2. эцэг, эхийн овог, эцэг, эхийн эцгийн(эхийн) нэр, эцэг, эхийн нэр;"

2/ 31.2. дахь хэсэг:

"31.2.Иргэний бүртгэл, иргэний баримт бичигт тусгагдсан мэдээлэл давхардсан буюу бүрэн бус, үг, үсгийн алдаатай бичигдсэн бол энэ талаар сум, дүүргийн Засаг даргын, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан залруулга хийнэ."

3/ 38.5. дахь хэсэг:

"38.5. Энэ хуулийн 38.2.-т заасан улсын байцаагч нь Иргэний бүртгэлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зохих журмын дагуу шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчигчид захиргааны хариуцлага хүлээлгэх эрх эдэлнэ."

Хэвлэх

4 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 24.1.-ийн "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв" гэснийг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба " гэж, 26.5.-ын "энэ хуулийн 36-д заасан журмыг" гэснийг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7.1.1.-ийн "Монгол Улсад оршин суух үнэмлэх," гэснийг хассугай.

6 дугаар зүйл. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 7.1.3; 26.3.6. дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх