Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2003 он, №23)

1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 4.3 дахь хэсэг нэмсүгэй:

“4.3.Энэ хуулийн 4.2 дахь хэсэг байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөнд хамаарахгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.9-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.9.“улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлөг”

Хэвлэх

3 дугаар зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 26.1-ийн “агаарын зайд” гэснийг “иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд” гэж өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР