Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 сарын 23 өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Иргэний хууль” гэсний дараа ,"Төсвийн тухай"  гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Концессын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

3.1.2.“концессын зүйл” гэж Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг;”

2/6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт:

6.1.1.төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын төслийг Төсвийн тухай хуулийн 32.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”

3/7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг:

7.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн өмчийн концессын зүйлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.2.концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;

7.1.3.концессын зүйлийн жагсаалтыг нийтэд мэдээлэх;

7.1.4.энэ хуулийн 6.2.4-6.2.6, 6.2.8-6.2.10-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

7.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.2.1.орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах;

7.2.2.энэ хуулийн 6.1.2, 6.1.4-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

4/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

9.1.Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын төслийг боловсруулахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

5/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:

10.1.Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган батална.

6/18 дугаар зүйл:

Хэвлэх

18 дугаар зүйл. Өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах санал ирүүлэх

18.1.Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулахтөслийн саналаа зардал, ашгийн тооцооны хамт төрийн өмчийн концессын зүйлийн хувьд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлж болно.

18.2.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төрийн өмчийн концессын зүйлийн хувьд уг саналыг концессын зүйлийн жагсаалтад тусгуулахаар бол саналаа төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, уг асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэх, улмаар Улсын Их Хурлаар батлуулахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

18.3.Орон нутгийн өмчийн концессын зүйлийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга уг саналыг концессын зүйлийн жагсаалтад тусгуулахаар бол саналаа энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэлтгэж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

18.4.Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн зүйлийг концессын зүйлийн жагсаалтад тусгахаар шийдвэрлэсэн бол эрх бүхий этгээд энэ хуульд заасны дагуу уралдаант шалгаруулалт явуулна.

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ өөр оролцогч ирүүлээгүй бол эрх бүхий этгээд анх санаачилга гаргасан этгээдийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч гэж үзэж дүгнэлт гарган Засгийн газар, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

18.6.Уралдаант шалгаруулалтад хэд хэдэн оролцогч оролцсон бол төслийн саналыг үнэлж, дүгнэлт гаргахдаа анх санаачилга гаргасан этгээдэд давуу байдал олгох бөгөөд энэ талаар уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заана.

Хэвлэх

3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн ”төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг ”санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсгийн “18.6, 18.7-д” гэснийг ”18.5, 18.6-д” гэж тус тус өөрчилсүгэй.

                                                                                                        
Хэвлэх

4 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-6.2.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх