Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2.6 дахь хэсэг нэмсүгэй:

“2.6.Концесс олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” гэсний дараа “, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн гарчгийг “Мэдээллийн сан” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-33.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      Д.ДЭМБЭРЭЛ