Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 зүйлийн 7.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтын “15.11.5, 15.11.7, 15.11.8-д” гэснийг “15.11.7-д” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалтын “мал эмнэлэг, үржлийн нэгжийн ажил, үйлчилгээ болон малын үр, хөврөл үр,”, “өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх,” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Н.ЭНХБОЛД