Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"12 дугаар зүйл. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх

12.1.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна."

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР