Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 05 сарын 06 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй:

“6.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх