Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийг  дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“12 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”
Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль  хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                       

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Ц.НЯМДОРЖ

Хэвлэх