Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН  СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай  3 дахь хэсэг нэмсүгэй:

            “3.Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй,  Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус Улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 23 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн “Засаг даргын тодорхойлолт” гэсний дараа “нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг,” гэж нэмсүгэй. 

                       

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                             Ц.НЯМДОРЖ

Хэвлэх