Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН

ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН

ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

      1 дүгээр зүйл. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа энхийг сахиулагч” гэснийг “энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч” гэж өөрчилсүгэй.

      2 дугаар зүйл. Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                Д. ДЭМБЭРЭЛ

Хэвлэх