Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай  8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 14, 15, 16 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус нэмсүгэй:

1/ 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

”3. Зэвсэгт хүчний цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг хориглоно.”

2/ 12 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

”6. Захиргааны  санаачлагаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар ажиллаж байгаа хоёрдугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэнийг байлдагч, түрүүчийн албыг хаах насны дээд хязгаарт хүрмэгц цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцно. Алслагдсанд тооцох сумдын нэрсийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.”

 7. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хугацаат цэргийн ээлжит татлагаас түр чөлөөлөгдсөн иргэнд 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг хамаарахгүй.” 

3/ 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт:

“4/ гэрээт цэргийн алба хаасан байлдагч, түрүүч.”

4/ 28 дугаар зүйлийн 14, 15,16 дахь хэсэг:

“14. Шаардлагатай тохиолдолд Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдарыг нөхөн сэргээх, сувилах зардлыг төр хариуцах бөгөөд энэхүү зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

 15. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан иргэн төрийн болон төрийн бус өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид элсэн суралцсан тохиолдолд төрийн сангийн зээлд эхний ээлжинд хамруулах ба  энэхүү зээлд хамруулах журмыг Засгийн газар тогтооно.

 16. Алслагдсан цэргийн анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор тухайн гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно. Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар тогтоох бөгөөд тусламжид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгана.” 

5/ 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэг;

“3. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн хуулийн этгээдийн хууль бусаар олсон орлого буюу эд хөрөнгийг хурааж, иргэн, албан тушаалтныг 10000-60000 төгрөгөөр, байгууллагыг 80000-250000 төгрөгөөр эрх бүхий улсын байцаагч тус тус торгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн ”батлан хамгаалах” гэсний дараа  ”болон хууль зүй, дотоод хэргийн” гэж; 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “олгох” гэсний дараа “, хэрэглэх, бууруулах, хураан авах” гэж; 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “ёс зүйн” гэсний дараа “болон энэ хуульд заасан бусад” гэж; 31 дүгээр зүйлийн “Дайчилгаагаар” гэсний өмнө “Бүх нийтийн болон хэсэгчилсэн” гэж; 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “аймаг нийслэлийн Засаг дарга” гэсний дараа “, цэргийн штабын дарга” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хоёр дахь өгүүлбэр, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар нөхөн хангана.”

2/ 9 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6. Цэргийн албанд татагдагчийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын байр хүргэхэд шаардлагатай тээвэр, хүнс, байрны зардлыг тухайн аймаг, нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэрэг татлагын байран дээр түр байрлуулах, хооллох, цэрэг татлагын байрнаас цэргийн анги хүргэх зардлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб тус тус хариуцна.

7. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг шаардлага гарсан тохиолдолд цэргийн жинхэнэ албанд татах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.”

3/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

”2. Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэн, түүнчлэн эрүүл мэндээр тэнцэж, цэргийн алба хаах хүсэлт гаргасан хэдий ч хугацаат цэргийн албанд татах иргэдийн хяналтын тоонд багтаагүй иргэнийг хугацаат цэргийн албанд татахаас тухайн жилд түр чөлөөлнө.”

4/ 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хоёр дахь өгүүлбэр:

“Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар, гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид 31 нас хүртэл үргэлжлүүлэн сунгаж болно.”

5/ 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4. Цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүчийн тээвэр, хоол, хүнс, байрны зардлыг аймаг, нийслэл хүртэл Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, сум, хорооны төв хүртэл аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус тус хариуцна.

Харин хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн болон орон нутгийн чөлөөгөөр яваа байлдагч, түрүүчийн орон нутагтаа очих, буцах зардлыг цэргийн анги, байгууллага олгоно.”

6/ 20 дугаар зүйл:

“Цэргийн бэлтгэл албанд дээд, ахлах офицер 60 нас , дунд офицер, ахлагч 55 нас , эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч  50 нас хүртэл байж болно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”Зэвсэгт хүчин, бусад” гэснийг ”Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд” гэж; 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”Зэвсэгт хүчин, бусад цэргийн”, 26 дугаар зүйлийн 1 дэх заалтын ”Зэвсэгт хүчин, бусад” гэснийг  ”Зэвсэгт хүчний” гэж; 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дугаарыг ”8” гэж; мөн хэсгийн “Мөнгөн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах зорилгод зарцуулна.” гэснийг ”Мөнгөн төлбөрийн орлогын 50 хүртэлх хувийг орон нутгийн төсөвт, үлдсэнийг улсын төсөвт төвлөрүүлэн батлан хамгаалах зорилгод зарцуулна.” гэж; 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “байлдагч, түрүүчийн албыг 27 нас хүртэл” гэснийг “байлдагч, түрүүчийн албыг: -хугацаат цэрэг 27 нас хүртэл; -гэрээт цэрэг 31 нас хүртэл” гэж;  16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг ”Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб” гэж; 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, маршал” гэснийг “бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал ” гэж; мөн зүйлийн 4 дэх хэсгийн “бүртгэлээр” гэснийг “бэлтгэлээр” гэж; 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”иргэний паспортод” гэснийг ”цэргийн үүрэгтний үнэмлэхэд” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ”,татлагын байранд бүртгүүлсэн” гэснийг хассугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                        Ц.НЯМДОРЖ