Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсгийн дугаарыг 3, 4, 5 гэж, 21 дүгээр зүйлийн 4, 7  дахь хэсгийн “Ерөнхий штаб” гэснийг “Жанжин штаб” гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “зориулалт” гэснийг “чиг үүрэг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хассугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          С.ТӨМӨР-ОЧИР