Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"Уг албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг Улсын Их Хурал батална. Мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно."
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ