Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "26 өдөр" гэснийг "15 өдөр", "30 өдрийн" гэснийг "25 өдрийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ