Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд дараахь агуулгатай 12 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэг, 291 дүгээр зүйлийг тус тус нэмсүгэй:

1/ 12 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэг:

“5.Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн шашин шүтлэг-ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно. Цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэн Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаана. Уг албыг хаах хугацаа 24 сар байна. Иргэний хамгаалалтын хойшлуулшгүй арга хэмжээ, улсын хил хамгаалалтын зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газар энэхүү хугацааг З хүртэл сараар сунгаж болно.

Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам, алба хаах иргэний тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно.

6.Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана. Уг албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол болон мөнгөн төлбөрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. Мөнгөн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах зорилгод зарцуулна.”

2/ 291 дүгээр зүйл:

Хэвлэх

“291 дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх

1.Цэргийн хүрээ, хотхон, ангийн захирагч /дарга/-ийн тушаалаар томилогдсон жижүүр, харуул, манааны бүрэлдэхүүн, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, цэргийн тусгай ачаа хамгаалагч нь аливаа халдлага, гэмт этгээдийн үйлдэл, эсэргүүцлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй дараахь тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон галт зэвсэг хэрэглэх эрхтэй:

1/ цэргийн харуул хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдах;

2/ байлдааны зэвсэг, техникийг булаан авахаар оролдох;

3/ цэргийн албан хаагч болон иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц халдлага хийх;

4/ оргон зугтсан онц аюултай гэмт хэрэгтэнг баривчлахад дэмжлэг үзүүлэх.

2.Боломжтой бүх тохиолдолд зэвсэг хэрэглэхийн өмнө заавал урьдчилан анхааруулна.

З.Цэргийн албан хаагч аюулын дохио өгөх, тусламж дуудах, араатан амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.

4.Цэргийн албан хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэх журмыг цэргийн дүрмээр тогтооно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн нэр, уг зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 14 дүгээр зүйлийн нэр, уг зүйлийн 1 дэх хэсэг:

Хэвлэх

“14 дүгээр зүйл. Байлдагч, түрүүчийн алба

1.Байлдагч, түрүүчийн алба нь хугацаат цэргийн алба, гэрээт цэргийн албанаас бүрдэнэ. Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар, гэрээт цэргийн алба хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл үргэлжлүүлэн сунгаж болно.

Хугацаат болон гэрээт цэргийн албаны байлдагч нь байлдагч, ахлах байлдагч, түрүүч нь дэд түрүүч, түрүүч, ахлах түрүүч цолтой байна.

Иргэн цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журмыг Засгийн газар тогтооно.”

2/ 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Тайван цагт нисэх цагийн нормоо биелүүлсэн байлдааны сөнөөгч онгоц, байлдааны нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн, хилийн суман, хороонд болон тэдэнтэй адил нөхцөлд байрлаж байгаа радио-техникийн салбарын офицер, ахлагчийн алба хааж байгаа нэг жилийг 1 жил 4 сард дүйцүүлэн тооцно.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2,З дахь хэсгийн “байлдагч, түрүүчийн” гэсний өмнө “хугацаат албаны”; мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Байлдагч, түрүүчийн” гэсний өмнө “Хугацаат албаны”; 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн эхний өгүүлбэрийн “Офицер, ахлагч” гэсний дараа “гэрээт цэргийн албан хаагч”; мөн зүйлийн 7 дахь хэсгийн “мэргэжил” гэсний дараа “мэргэжлийн зэрэг”; мөн зүйлийн 1О дахь хэсгийн эхний өгүүлбэрийн “Байлдагч, түрүүчийг” гэсний өмнө “Хугацаат”; 29 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Захирагч /дарга/-ын тусгаарлан саатуулах эрх, цэргийн албан хаагчийг тусгаарлан саатуулах журмыг цэргийн дүрмээр тогтооно.” гэсэн өгүүлбэрийг тус тус нэмсүгэй.

4 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн З дахь хэсгийн “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага”; 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “эрэгтэйчүүдийг” гэснийг “Монгол Улсын иргэнийг”; 28 дугаар зүйлийн 1О дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “Офицер, ахлагчийн” гэснийг “Офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчийн” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ