


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1-ийн "хөрөнгө оруулалтын сан" гэсний дараа "хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхөөр" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1-ийн "хөрөнгийн бирж" гэснийг "үнэт цаасны арилжаа эрхлэх" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
