Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.”

2/ 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 7.0 7.0
Тэтгэмжийн даатгал 0.5 0.5
Эрүүл мэндийн даатгал 2.0 2.0
Ажилгүйдлийн даатгал 0.5 0.5
Шимтгэлийн дүн 10.0 10.0
 

3/15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно.”

Хэвлэх

 2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх