Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг, 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг тус тус нэмсүгэй:

            1/4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин,хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд заавал даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно.”

            2/15 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Ажлын байрны нөхцлийн ажиллагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хөдөлмөрийн халуун, газрын доорх нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн “… мөнгөн хөрөнгийн” гэсний дараа “бие даасан” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            1/15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байдлаас нь хамааралтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр ялгавартай төлөх ажил олгогчийн жагсаалтыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.”

            2/20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт:

            “1/ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна;

            2/дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна;”

            3/20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны тухайн үеийн хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг тэтгэвэр олголтыг саатуулсан нь тогтоогдсон банк, санхүү,нийгмийн даатгалын байгууллага нөхөн төлөх бөгөөд буруутай албан тушаалтанд 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.”

            4/27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“Үндэсний зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батлах бөгөөд Зөвлөлийн орлогч даргыг гурван тал зөвшилцөж аль нэг талын төлөөлөгчөөс 2 жилийн хугацаагаар томилно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “10-ны” гэснийг “15-ны”, “20-ны” гэснийг “25-ны”, мөн хэсгийн 2-ын “5-ны” гэснийг “10-ны”, “20-ны” гэснийг “25-ны”, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын "1,0 ба 2,0” гэснийг “1,0, 2,0 ба 3,0” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “… нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөж тухайн шатны Засаг дарга томилно.” гэснийг “… тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын дарга томилно”. гэж өөрчилсүгэй.

6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Харин зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд нэг төрлийн сангийн хөрөнгөөс өөр төрлийн санд 6 хүртэл сарын хугацаагаар түр шилжүүлэн ашиглаж болно.” гэснийг хассугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ

            ХУРЛЫН ДАРГА                                                       Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх