Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн З дугаар зүйлийн төгсгөлийн “нэгдэлдээ ажилласан” гэсний дараа “байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

З дугаар зүйл.Энэ хуулийг буцааж хэрэглэнэ.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                                                        Ж.ГОМБОЖАВ