Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтын “төрийн одон медаль,” гэсний дараа “мөнгөн тэмдэгт,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

1/13 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 12 дахь заалт:

“13.6.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтын “ногдуулах” гэснийг “ногдуулсан” гэж, 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь заалтын  “хувь хүн” гэснийг “этгээд” гэж,  мөн зүйлийн 7.4.9 дэх заалтын “хувь хүнээс” гэснийг “этгээдээс” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын “гадаад улсад” гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтын “газрын тос хайх, олборлох, ашиглах” гэснийг “газрын тостой холбоотой” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ