Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурал 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.1.1-ийн  ”Монгол Улсын Гаалийн тарифын тухай” гэснийг  “Гаалийн тариф, гаалийн татварын тухай” гэж, мөн хуулийн 16.2.3-ын “Улсын гаалийн ерөнхий газар” гэснийг “Гаалийн удирдах төв байгууллага” гэж, мөн хуулийн “ 16.3-ын “Улсын гаалийн ерөнхий газрын” гэснийг  “гаалийн удирдах төв байгууллагын” гэж тус тус  өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурал 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын  тухай хуулиуд  хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН