Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 16.2.4, 16.2.5 дахь заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4,5 дахь заалт:

“16.2.4.компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулах;

16.2.5.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулах.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН