Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ  ТУХАЙ  

1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.6, 8.7 дахь хэсэг нэмсүгэй:

“8.6.Гүйлгээ нь хуульд нийцэхгүй, алдаатай хийгдсэн нь илэрсэн даруйд холбогдох төсвийн захирагч нь уг гүйлгээг төсөвт буцаах үүрэгтэй.

            8.7.Орлого, зарлагыг залруулгын гүйлгээгээр тохируулж бүртгэх бөгөөд түүнийг орлого, зарлагад тооцохгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх