Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 06 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт:

“3.1.9.”харилцагч санхүүгийн байгууллага” гэж санхүү, бүртгэлийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагыг.”

2/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

“12.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.”

3/15 дугаар зүйлийн 15.2.6, 15.2.7 дахь заалт:

“15.2.6.салбарын онцлогийг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

15.2.7.нягтлан бодох бүртгэл, хяналтын зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх.”

4/ 15 дугаар зүйлийн 15.7- 15.9 дэх хэсэг:

“15.7.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд нягтлан бодох бүртгэлийн стандартын орон тооны бус хороо байна.

15.8.Энэ хуулийн 15.7-д заасан хорооны дүрмийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.9.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн дүрмийг Засгийн газар батална.”

5/ 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 21.6 дахь хэсэг:

“21.4.Нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

21.5.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд шийтгэврийн хуудасны загварыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.6.Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.”

6/ 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:

“23.2. Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн бүртгэх байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гараагүй тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:

“6.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөг, мөнгөөр хөтөлнө.”

2/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:

“10.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад, төсөвт байгууллага нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана.”

3/ 15 дугаар зүйлийн 15.2.4, 15.2.5 дахь заалт:

“15.2.4. нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;

15.2.5. улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн нэгтгэл хийх, санхүүгийн тайланг цахим хэлбэрээр тушаах, тэдгээртэй холбогдох мэдээллийг ашиглахтай холбогдсон журам баталж, судалгаа дүгнэлт гаргах;”

4/ 23 дугаар зүйлийн 23.1.1-23.1.3 дахь заалт:

“23.1.1. энэ хуулийн 8.3, 8.4, 12.2, 17.3, 17.4, 20.1-д заасныг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.2. аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй бол холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 2000000-5000000 хүртэл төгрөгөөр торгох;

23.1.3.санхүүгийн тайлангаа энэ хуулийн 13.2-13.4-т заасан хугацаанд тушаагаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-12.4 дэх заалтын дугаарыг “12.3-12.5” болгон, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн дугаарыг “21.7.” болгон тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх