


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3.1-ийн "Тэмдгийг" гэсний дараа "Үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
