


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:
"7.2. Импортолсон архи, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө."
Хэвлэх2 дугаар зүйл. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.3. Тэмдгийн загвар, тэмдэг олгох журмыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Хэвлэх
