Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2003 он, №25)

1 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 2.1, 14.1 дэх хэсгийг тус тус дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 2.1 дэх хэсэг:

“2.1.Орон сууцны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”

2/ 14.1 дэх хэсэг:

“14.1.Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, дэвсгэр болон орчны газар, орчны зам, талбайн тохижилтын ажлыг тогтмол хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг хариуцна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 14.2-ын "Иргэний хуульд заасан" гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР