Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8, 9 дүгээр зүйл,” гэсний дараа “Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 14, 15, 52 дугаар зүйл” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтын “Хоршооны тухай” гэснийг “Хадгаламж, зээлийн хоршооны тухай” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ