Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 07 сарын 08 өдөр
Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн гарчигийн ”Мөнгө угаах, алан хядах ажиллагааны эсрэг” гэснийг ”Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” гэж, 36.1-ийн ”Мөнгө угаах, алан хядах ажиллагааг санхүүжүүлэхтэй” гэснийг ”Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Санхүүгийн   зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Мөнгө угаах  болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ