Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "холбогдох байгууллагатай хамтран", 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "соёлын үйл ажиллагааны зардлын төсвийг хэлэлцэн баталж, гүйцэтгэлд нь", 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "төвлөрсөн, орон нутгийн", мөн зүйлийн 1, 2, 4,12 дахь хэсгийн "төвлөрсөн болон орон нутгийн", мөн зүйлийн 10 дахь хэсгийн "төвлөрсөн" гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР