Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Соёлын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 221 дугаар зүйл:

Хэвлэх

"221 дүгээр зүйл. Соёлын хяналт

1.Соёлын хяналтыг соёлын улсын хяналтын алба, улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2.Соёлын улсын хяналтын алба нь соёлын тухай хууль тогтоомж, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилт болон соёлын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина."

2/ 21 дүгээр зүйлийн 9, 10, 11, 12, 13 дахь хэсэг:

"9. Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлаг, кино, ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч байна. Шилдэг бүтээл шалгаруулан худалдан авах журмыг Засгийн газар тогтооно.

10. Монгол улсын түүхэнд холбогдох онцлог үйл явдал, он дарааллын түүхийн талаархи баримтат кино бүтээх зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ.

11. Үндэсний уламжлалт, сонгодог болон хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар тогтооно.

12. Соёлын байгууллагын улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага, иргэдийн хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөхийг хориглоно.

13. Мэргэжлийн соёл, урлагийн байгууллага нь дэргэдээ судалгаа шинжилгээ, сэргээн засварлалтын газартай байж болно."

3/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно. Мөнгөн шагнал олгох журмыг Засгийн газар тогтооно."

4/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, 17 дахь заалт:

"16/ хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох соёл, урлагийн бүтээлийн зэрэглэл, жагсаалт, хэрэгжүүлэх журмыг тогтоох;

17/ Монгол Улсад шинээр хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёроос доошгүйг шалгаруулалт хийсний үндсэн дээр улс, аймаг, нийслэлийн төв номын санд худалдан авна. Шалгаруулалт хийх, худалдан авах журмыг Засгийн газар тогтооно."

5/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

"3/Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бол гэм буруутай иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох."

Хэвлэх

2 дугаар зүйл. Соёлын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харгалзахгүйгээр бүх нийтэд соёл, урлагаар үйлчлэх зорилго бүхий төрийн өмчийн байгууллага нь мэргэжлийн соёл, урлагийн төв байгууллагад тооцогдоно."

2/ 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Улсын болон бүс нутгийн соёлын байгууллагыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн соёлын байгууллагыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ашгийн төлөө соёлын байгууллагыг тухайн нутаг дэвсгэрийн татварын алба улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно."

3/ 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар бүхэлд нь ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно."

4/ 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

"1/Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн бол иргэнийг 40000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсоох;"

5/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлагыг соёлын хяналтын улсын байцаагч ногдуулна."

Хэвлэх

3 дугаар зүйл. Соёлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "өөр журам тогтоосон" гэснийг "өөрөөр заасан", 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21 зүйлийн 2 дахь хэсэгт заасан "соёлын тэргүүлэх, төв" гэснийг "улсын" гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл. Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан "журамт", 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тэргүүлэх болон төв", 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "төрийн өмчийн" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Хэвлэх