Хэвлэх DOC Татаж авах

YРИЙН ТАРИАЛАНГИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Yрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт дараахь заалтыг нэмсүгэй: "3.1.2. "үр тариа" гэдэгт усалгаатай болон усалгаагүй нөхцөлд тариалсан буудай, арвай, хошуу будаа, сагад будаа, хөх тариа, тритикале, бог будаа, эрдэнэ шиш, буурцагт ургамлыг."

2 дугаар зүйл. Yрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "даатгуулагчид олгоно." гэсний дараа "Yрийн тариалангийн даатгалын хохирлыг тооцох аргачлалыг санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Yрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "4.1. Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг үрийн тариалан гэж үзэж өмчийн хэлбэр үл харгалзан заавал даатгуулна."


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР