Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.6 дахь хэсэг нэмсүгэй:

  “8.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.7, 7.4.15-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.”

Хэвлэх

 2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 8.4, 8.5-т” гэснийг “Энэ хуулийн 8.4-8.6-д” гэж,  мөн зүйлийн 8.4 дэх хэсгийн “агаарын бохирдлын төлбөр, 7.4.5-д заасан усны нөөц ашигласны төлбөр болон 7.4.10-7.4.12-т” гэснийг “агаарын бохирдлын төлбөрийн” гэж, 8.5 дахь хэсгийн “энэ хуулийн 7.4.5-д заасан рашааны нөөц ашигласны төлбөр болон 7.4.3, 7.4.6, 7.4.8, 7.4.14-т" гэснийг “энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан” гэж  тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх