Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 2011 оны 06 сарын 09 өдөр
    ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД  НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

           

1 дүгээр зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд 7.3.14 дэх заалт нэмсүгэй:

         “7.3.14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 11.2-т заасан улсын  тэмдэгтийн хураамж.”

Хэвлэх

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн  “7.4.10-7.4.12-т” гэсний дараа “болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т” гэж, 8.5 дахь хэсгийн “7.4.14-т” гэсний дараа “болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т” гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалтын “энэ хуулийн 7.3.9-7.3.12-т” гэснийг “энэ хуулийн 7.3.14-т” гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “ 7.3.9-7.3.12,” гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.9-7.3.12 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                                                                       

                        МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх