Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 3 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө.” гэсэн 5.8 дахь хэсэг нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ